Posts

Showing posts from March, 2011

PHP хэлний тухай

PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажийг анх нь түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгөх болсон ба өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил нь эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-гийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү бо...

Цаг гарга

Бяр чадлын ундрага тул   Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөнгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан дундаршгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Аз жаргалын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга Ариун хишиг нөхөрлөлийн тулд Найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Итгэж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буяанд цаг гарга Хөлс бүхэн шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буяан хураахад цаг гаргай

JavaScript гэж юу вэ ?

Вэб дизайнеруудын цаг ямагт хүсэж ирсэн вэб хуудсаа хэрэглэгчиддээ уялдаа холбоотой байлгах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэхэд HTML нь хангалтгүй ядмаг байсан. Энэ үед Netscape нь браузерийг удирдах болон flash оруулах вэб хуудсыг интерактив чанартай болгох үүднээс JavaScript програмчиллын хэлийг боловсруулсан байна. JavaScript код нь HTML дотор <script> гэсэн коммадаар (хаалт комманд) хаагдсан байдаг бөгөөд энэ хаалтаар нь вэб браузер уг блок кодыг цонхонд үзүүлэх биш ажиллуулах ёстой болохыг ялгаж танина. Ихэвчлэн энэ блок нь HTML- н <head> гэсэн хэсэгт бичигдсэн байдаг. JavaScript нь вэб зохиогч болон программистуудад зориулагдсан интерактив чанартай гүнзгий шатны хэл юм. Энэ нь судлах зүйлд тулгуурласан хэл бөгөөд бусад хэл болох Java болон C++ үндсэн шинж чанарыг агуулсан байдаг. Java нь технологийн хувьд JavaScript-тай төсөөтэй. Гэсэн хэдий ч тэдгээрийн хооронд ялгаа бий. JavaScript-ээс ялгаатай нь Java программ нь вэб хуудас дотор шууд холболт хийх боломжгүй байдаг. ...

CSS гэж юу вэ?

CSS гэдэг нь Cascading Style Sheets гэдэг үгийн товчлол бөгөөд хэлбэр, дизайн гэж ойлгож болох юм. CSS нь HTML кодчлолын элэмент тагуудийг хэрхэн үзүүлэх форматлахыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл таны вэбийн өнгө үзэмжийн, харагдах байдлыг сайжруулдаг. CSS нь .css гэсэн өргөтгөлтэйгээр хадгалагддаг. CSS ашиглахад давуу тал нь гэвэл: Та нэг элэмэнтийн өнгийг, эсвэл форматыг солихын тулд бүх хэсэгтээ өөрчлөлт хийх шаардалагагүй, харин CSS бичсэн хэсэгтээ солиход л бүх элэмэнтүүд хэвжүүлэгддэг. Энэ нь вэб мастеруудын ажлыг маш их хөнгөвчилдөг. HTML нь зөвхөн энэ элемент гэдгийг тодорхойлдог . ж.нь : <p><ul><li> гэх мэт. Энэ нь зөвхөн элемэнтийг үүсгэдэг болохоос ямар хэмжээтэй, яаж харагдах гэх зэргийг тодорхойлж чаддаггүй. Үүнийг CSS ашиглан шийдэж чадна. CSS-ийг харуулж чадах web browser - ууд нь төрөл бүр байдаг. Өргөн хэрэглэгддэг Internet Explorer, Netscape Navigator, программууд нь зарим тохиолдолд хэлбэрийн хуудсуудыг харуулж чадахгvй. IE 4.0 дээших хувилбарууд NN 4...

HTML гэж юу вэ ?

HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол бөгөөд вэб хуудсан дахь текстийг хэрхэн харагдуулахыг вэб браузерт зааж өгдөг программын кодчлол юм. Уг хэлийг Tim Berners-Lee 1991 онд шинжлэх ухааны бичиг баримтыг зохион байгуулах, өөр өөр платформруу дамжуулах зорилгоор үүсгэжээ. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог бөгөөд Hypertext Transfer Protocol (HTTP) –г ашигладаг. HTML - н комманд болгон нь их багын хос тэмдэгтийн хооронд байдгаараа бусад хэлээс онцлогтой. Жишээ нь <center> <body> Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь вэб браузертаа хуваах тэмдэг болох ташуу   зураасыг нэмж өгдөг HTML файлыг энгийн текст боловсруулах программ ашиглан үүсгэж болох бөгөөд .htm, .html гэсэн өргөтгөлтэй байна. Гипер текст үүсгэх хэл нь WWW-н бичиг баримт буюу вэб хуудсыг бэлтгэхэд хэрэглэгддэг командуудын олонлог юм. Энэ команд нь параграф, жагсаалт, онцлох текст гэх мэтчилэн олон янз байдаг. ...

Аз жаргал гуйлгачин шиг хаалгыг чинь тогшвол....

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа Анхны яргуй цасан дороос ургадаг шиг Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм Ш...

Вэб сервер программ

Компьютерийн сүлжээний хэрэглээний хувьд түүний 60, 80-н хувийг нь вэб хуудсанд хандах хандалтын хэрэглээ эзэлдэг. Иймд тухайн вэб хуудсыг зөвшөөрөлгүй хандалтуудаас хамгаалах хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авч хариулт өгөх ТСР протоколын 80-р сувгийг чагнаж түүгээр орж ирсэн хүсэлтийг боловсруулж байдаг сервер программыг web server программ гэнэ. Энэ нь НТТР протоколыг ашигладаг бөгөөд олон төрлийн вэб серверүүдэд хэрэглэгдэнэ. Ихэвчлэн эдгээр вэб серверүүд нь ямар нэг сервер хандалтат скрипт кодуудыг дэмжих зорилготой байдаг.   Жишээ нь : Microsoft-ийн вэб сервер программ нь Microsoft-ийн ASP сервер хандалтат скриптийг илүү сайн дэмжиж байдаг. Тэгвэл Apachi вэб сервер нь unix-ийн орчныг   илүү сайн дэмжиж   байдаг.   Вэб сервер бол жирийн компьютер биш юм. Энэ бол вэб хуудсыг хэдэн сая бусад хуудастай нь хамтад нь хадгалдаг өдөр шөнөгүй асаалттай байдаг интернетэд холбогдсон супер компьютер юм.   Та вэб хуудсаа хийж дуусмагц өөрийн вэб сервер дэх Hard dick рүүг...

Вэб програмчлалын тухай

Анх 1985 онд судалгааны лабораторын нэгэн эрдэмтэн судалгааны ажлынхаа тайланг бичиж байх явцад тухайн тайланг тодруулах зүүлт буюу холбоотой мэдээлэл хэрхэн шаардлагатай байгааг тодорхойлж гаргасан. Ингэснээр HTML- Hypertext MarkUp Language хэлийг гаргасан. Үүнийг хэрэглэгч л   орж өөрчлөхгүй бол хэвээр байдаг байсан   ба үүнийг өөрчлөхийн тулд түүн дээр програмчлалыг нэмж өгчээ. Вэб хуудсанд бичигдсэн програмчлалыг скрипт програмчлал гэнэ. Энэ нь биелэх код үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл вэб браузер программ   дотор тухайн скрипт программыг шууд тавьж хөрвүүлж ажиллуулах боломжтой компляторууд агуулагдаж байдаг. Техник хангамжийн хувьд буюу сүлжээгээр холбогдсон компьютерийн хооронд мэдээлэл дамжуулах хүлээн авах боломж бүхий программ   хангамжийг зохиох үйл явцыг интернэт програмчлал гэнэ. Үүнийг үндсэн 2 аргаар гүйцэтгэх боломжтой.   Application програмчлал Web програмчлал   Client / Server технологийн үед интернэт програмчлал нь үүсдэг. - Application п...

Web hosting

Web hosting - Вэб хостинг, Hosting server - Хостинг сервер гэдэг нь вэбийг интернетэд байрлуулах вэб серверээр хангах үйлчилгээ юм. Үүний тулд вэб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдан авч, вэб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар вэб сайт нь бусдад харагдах боломжтой болдог. Хостинг серверүүд нь дотроо Shared (хуваасан) - Нэг вэб сервер дээр олон үйлчлүүлэгчийн вэб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа вэб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер байна гэвэл тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared серверт ихэвчлэн маш олон тооны вэб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 вэб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг байдаг. Virtual Private Server (VPC) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч...

Вэб хөтөч, вэб сервэр

Web browser ( вэб хөтөч ) Энэ нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу вэб серверт хадгалагдаж буй вэб сайтыг хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд харуулж буй программ юм. Ингэж үзүүлэхийн тулд тухайн вэб хуудсыг анх програмчилсан кодыг уншиж, хэрэглэгчид программын кодыг биш тухайн хуудсан дахь мэдээллийг хүргэдэг. Анхны вэб хөтчийг CERN лабораторынхан 1990 онд бүтээж байсан ба 1991 оноос тухайн вэб хөтчийг бусад албан байгууллага, хувь хүмүүс ашиглаж эхэлжээ. Хамгийн анхны график хэрэглэх боломж бүхий вэб хөтчийг 1993 онд Америкийн Иллинойсын их сургуулийн оюутан Mark Andreesen -  аар удирдуулсан хэсэг оюутнууд “ Mosaic ”   нэртэйгээр бүтээж байжээ. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй вэб хөтчүүд бол Internet Explorer , Mozilla Firefox зэрэг программууд юм.  Web server ( Вэб сервер ) Вэб серверүүд нь Web bro w ser - аас мэдээллийг найдвартайгаар татах үүрэгтэйгээс гадна мэдээллийг серверийн локаль дис...

Вэб гэж юу вэ?

Вэб сайт гэж юу вэ? Вэб сайт (Website) гэдэг нь интернет сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудаснуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page)   гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator ) – ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ. Статик (Static) вэб сайт Статик вэб сайт гэдэг нь өөрчлөлтгүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлж болохуйц бүх хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайтууд юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр про...

Надад таалагдсан дуу

Хөх тэнгэр - Үзэсгэлэн төгөлдөр эх орон Хун цагаан үүлсийн цаагуур Хурц шаргал наран наадаад Зэгс хөөмийлгөх нуурын мандлаар Зэрвэс зэрвэс салхи тоглоод Амин ганцхан нутаг чамдаа чин үнэнч хайртайгаа Алтан наран сонстол дуулж чамдаа би хэлье Гал хайрын минь эрдэнийн дээд та билээ Ганцхан заяах нутаг минь та билээ Олон оддын доогуур Оргил уулсын дээгүүр Очих ирээдүйн зүг Хүсэл хайрын дуу минь Хүрэх алсын гялбаа тосдог Халуун сэтгэлээр бүтсэн Дуу хуур минь Уудам шаргал талын дээгүүр Уртын дуу эгшиг татаад Уулс зэргэлээх алсын алсад Урт холын бодол хөврөөд Алсын ирээдүй хүсэл чамдаа Эгнэгт үнэнч хайртайгаа Алиман саран сонстол дуулж Энхрий чамдаа хэлье Ган хайрын минь эрдэнийн дээд та билээ Ганцхан заяах нутаг минь та билээ Олон оддын доогуур Оргил уулсын дэгүүр Очих ирээдүйн зүг Хүсэл хайрын дуу минь Хүрэх алсын гялбаа тосдог Халуун сэтгэлээр бүтсэн Дуу хуур минь