Вэб гэж юу вэ?

Вэб сайт гэж юу вэ?
Вэб сайт (Website) гэдэг нь интернет сүлжээнд байрласан хоорондоо холбоотой вэб хуудаснуудын нийлбэр юм. Тэгвэл вэб хуудас (Web page)  гэдэг нь World Wide Web стандартын дагуу хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд вэб хөтчийн тусламжтайгаар харагддаг бичиг баримт эсвэл төрөл бүрийн мэдээллийн нөөц юм. Вэб сайтын хуудсууд нь үндсэн хуудсаас дуудсан URL( Uniform Resource Locator )ын тусламжтайгаар бусад хуудасруугаа хялбархан хандаж чаддаг. 1989 онд Женев дахь физикийн CERN лабораторид Английн инженер Tim Berners-Lee гэдэг хүн анх вэбийг бүтээжээ.

Статик (Static) вэб сайт
Статик вэб сайт гэдэг нь өөрчлөлтгүй, идэвхгүй гэсэн утгыг илэрхийлж болохуйц бүх хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл харуулдаг сайтууд юм. Өөрөөр хэлбэл статик сайтууд нь хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчдэд үзүүлэх цаасан дээр хэвлэсэн мэдээлэлтэй адил тодорхой хугацаанд тогтвортой мэдээлэл хүргэх зорилготой сайт юм. Ийм төрлийн сайтууд нь ихэвчлэн Hypertext Markup Language (HTML) дээр програмчлагдсан байдаг. Хэрэглэгч өөрөө орж мэдээллийг засах, өөрчлөх, шинэчлэх зэрэг үйлдлүүдийг хийх хэрэгтэй болдог.

Динамик (Dynamic) вэб сайт
Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм. Динамик вэб сайтууд нь хоёр төрлийн динамик ажиллагаанаас бүрддэг. Энэ нь код болон контент ( агуулга ) бөгөөд динамик код нь хэрэглэгчид харагдахгүй бол харин динамик контент нь дэлгэцэнд харагдаж байдаг. Динамик вэб сайтын үндсэн зорилго нь автоматжуулалт юм. Өөрөөр хэлбэл динамик сайт нь илүү үр дүнтэй, ашигтай үйлдлүүд хийж чадахаас гадна, шинэчлэх, өргөжүүлэхэд хялбар үр дүнтэй байдаг.  

Comments

Popular posts from this blog

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

CSS гэж юу вэ?