Posts

Showing posts from March 18, 2011

Цаг гарга

Бяр чадлын ундрага тул   Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөнгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан дундаршгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Аз жаргалын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга Ариун хишиг нөхөрлөлийн тулд Найз нөхөддөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Итгэж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буяанд цаг гарга Хөлс бүхэн шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буяан хураахад цаг гаргай

JavaScript гэж юу вэ ?

Вэб дизайнеруудын цаг ямагт хүсэж ирсэн вэб хуудсаа хэрэглэгчиддээ уялдаа холбоотой байлгах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэхэд HTML нь хангалтгүй ядмаг байсан. Энэ үед Netscape нь браузерийг удирдах болон flash оруулах вэб хуудсыг интерактив чанартай болгох үүднээс JavaScript програмчиллын хэлийг боловсруулсан байна. JavaScript код нь HTML дотор <script> гэсэн коммадаар (хаалт комманд) хаагдсан байдаг бөгөөд энэ хаалтаар нь вэб браузер уг блок кодыг цонхонд үзүүлэх биш ажиллуулах ёстой болохыг ялгаж танина. Ихэвчлэн энэ блок нь HTML- н <head> гэсэн хэсэгт бичигдсэн байдаг. JavaScript нь вэб зохиогч болон программистуудад зориулагдсан интерактив чанартай гүнзгий шатны хэл юм. Энэ нь судлах зүйлд тулгуурласан хэл бөгөөд бусад хэл болох Java болон C++ үндсэн шинж чанарыг агуулсан байдаг. Java нь технологийн хувьд JavaScript-тай төсөөтэй. Гэсэн хэдий ч тэдгээрийн хооронд ялгаа бий. JavaScript-ээс ялгаатай нь Java программ нь вэб хуудас дотор шууд холболт хийх боломжгүй байдаг. ...