Залуу насанд алдах зүйл байхгүй
Өглөөний таван цагт сэрүүлэг дугарч босох цаг болсныг мэдэгдлээ. Хөлс гадагшлуулдаг цамц өмдөө шургуулаад хэдэн өндөг үмхэж аваад завьны хоёр нөхөртэйгээ машинд суун сургуулийн зүг хөдлөв. Хэдийгээр нар мандах цаг болоогүй боловч гадаа дулаан байсан нь хавар цаг ирснийг илтгэнэ. Ингээд 6-н цагт бэлтгэлийн заалны гадаа бусад нөхөдтэйгөө болон дасгалжуулагчтайгаа улзаад хорин минут зааварчилгаа авсны дараагаар голын эрэг дээр орших завь хадгалдаг байшин руу бүгдээрээ явцгаалаа. Удалгүй тус бүр нь 4-н хүний бүрэлдэхүүнтэй 3-н завь, дасгалжуулагчийн моторт завьтай хамт толь шиг гялтгар усны гадаргууг зүсэн тэртээх харагдах тэнгэрийн хаяаг чиглэн сэлүүрдэж одох нь тэрээ. Тунгалаг усны гадаргуунд сэлүүр хүрэх тэр мөчид долгион урган дөрвөн зүг найман зовхист аялан одно. Энэ үед чимээ аниргүйн дунд би завьтайгаа, бас нөхөдтэйгөө амьдарлаас тасран мөнх тэнгэрийн дор хэсэгхэн ч болов хугацаанд жаргал зовлонг умартана. Тэгж явахдаа би бодном: “залуу насны ид хаваар бялхаж, бахархал...