AJAX гэж юу вэ?
AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Вэб хуудасны ямар нэг хэсэгт серверээс ямар нэг хуудсыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн технологи юм. Одоогоор энэ нь вэбийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдож байна. Үүнийг ашигласнаар интерактив вэб программ хангамжууд, мөн бидний ашигладаг десктоп програм шиг вэб программ (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. Уг технологийг анх 2005 онд G oogle өөрийн хайлтын системд suggest (санал болгох - нэг үг бичихэд түүнтэй холбоотой үгнүүд гарах) системдээ анх хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ бүүр 1990-ээд оны дундуур вэб хуудас дуудагдсаны дараа дахин өөр мэдээлэл серверт илгээх, үр дүнг буцааж авдаг зүйлийг java хийсэн байдаг бөгөөд энэ нь java applet юм. 1996 онд Микрософт IFRAME -ийг анх HTML -д оруулж ирсэн нь мөн вэб хуудасны тодорхой хэсэгт өөр вэб хуудас дуудагдаж гарч ирэх боломжтойг харуулсан зүйл болжээ. 1999 онд мөн Микрософт ...