Вэб хөтөч, вэб сервэр
Web browser ( вэб хөтөч ) Энэ нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу вэб серверт хадгалагдаж буй вэб сайтыг хэрэглэгчийн компьютерийн дэлгэцэнд харуулж буй программ юм. Ингэж үзүүлэхийн тулд тухайн вэб хуудсыг анх програмчилсан кодыг уншиж, хэрэглэгчид программын кодыг биш тухайн хуудсан дахь мэдээллийг хүргэдэг. Анхны вэб хөтчийг CERN лабораторынхан 1990 онд бүтээж байсан ба 1991 оноос тухайн вэб хөтчийг бусад албан байгууллага, хувь хүмүүс ашиглаж эхэлжээ. Хамгийн анхны график хэрэглэх боломж бүхий вэб хөтчийг 1993 онд Америкийн Иллинойсын их сургуулийн оюутан Mark Andreesen - аар удирдуулсан хэсэг оюутнууд “ Mosaic ” нэртэйгээр бүтээж байжээ. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй вэб хөтчүүд бол Internet Explorer , Mozilla Firefox зэрэг программууд юм. Web server ( Вэб сервер ) Вэб серверүүд нь Web bro w ser - аас мэдээллийг найдвартайгаар татах үүрэгтэйгээс гадна мэдээллийг серверийн локаль дис...