Вэб програмчлалын тухай
Анх 1985 онд судалгааны лабораторын нэгэн эрдэмтэн судалгааны ажлынхаа тайланг бичиж байх явцад тухайн тайланг тодруулах зүүлт буюу холбоотой мэдээлэл хэрхэн шаардлагатай байгааг тодорхойлж гаргасан. Ингэснээр HTML- Hypertext MarkUp Language хэлийг гаргасан. Үүнийг хэрэглэгч л орж өөрчлөхгүй бол хэвээр байдаг байсан ба үүнийг өөрчлөхийн тулд түүн дээр програмчлалыг нэмж өгчээ. Вэб хуудсанд бичигдсэн програмчлалыг скрипт програмчлал гэнэ. Энэ нь биелэх код үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл вэб браузер программ дотор тухайн скрипт программыг шууд тавьж хөрвүүлж ажиллуулах боломжтой компляторууд агуулагдаж байдаг. Техник хангамжийн хувьд буюу сүлжээгээр холбогдсон компьютерийн хооронд мэдээлэл дамжуулах хүлээн авах боломж бүхий программ хангамжийг зохиох үйл явцыг интернэт програмчлал гэнэ. Үүнийг үндсэн 2 аргаар гүйцэтгэх боломжтой. Application програмчлал Web програмчлал Client / Server технологийн үед интернэт програмчлал нь үүсдэг. - Application п...