CSS гэж юу вэ?
CSS гэдэг нь Cascading Style Sheets гэдэг үгийн товчлол бөгөөд хэлбэр, дизайн гэж ойлгож болох юм. CSS нь HTML кодчлолын элэмент тагуудийг хэрхэн үзүүлэх форматлахыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл таны вэбийн өнгө үзэмжийн, харагдах байдлыг сайжруулдаг. CSS нь .css гэсэн өргөтгөлтэйгээр хадгалагддаг. CSS ашиглахад давуу тал нь гэвэл: Та нэг элэмэнтийн өнгийг, эсвэл форматыг солихын тулд бүх хэсэгтээ өөрчлөлт хийх шаардалагагүй, харин CSS бичсэн хэсэгтээ солиход л бүх элэмэнтүүд хэвжүүлэгддэг. Энэ нь вэб мастеруудын ажлыг маш их хөнгөвчилдөг. HTML нь зөвхөн энэ элемент гэдгийг тодорхойлдог . ж.нь : <p><ul><li> гэх мэт. Энэ нь зөвхөн элемэнтийг үүсгэдэг болохоос ямар хэмжээтэй, яаж харагдах гэх зэргийг тодорхойлж чаддаггүй. Үүнийг CSS ашиглан шийдэж чадна. CSS-ийг харуулж чадах web browser - ууд нь төрөл бүр байдаг. Өргөн хэрэглэгддэг Internet Explorer, Netscape Navigator, программууд нь зарим тохиолдолд хэлбэрийн хуудсуудыг харуулж чадахгvй. IE 4.0 дээших хувилбарууд NN 4.0 дээшхи хувилбарууд нь хэлбэрийг харуулж чадах болсон. Хэлбэрүүд нь ихэвчлэн вэб хуудасны гадна өөр файлд хадгалагддаг. Эсвэл вэб хуудасандаа хийсэн ч болно. Гадаад хэлбэрийн хуудасны ашигтай тал нь нэг хэлбэрийг өөрчлөхийн тулд нэг л файлд өөрчлөлт оруулахад бүх хуудсанд хэвжүүлэгдэнэ гэсэн үг.
Comments