HTML гэж юу вэ ?
HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үгийн товчлол бөгөөд вэб хуудсан дахь текстийг хэрхэн харагдуулахыг вэб браузерт зааж өгдөг программын кодчлол юм. Уг хэлийг Tim Berners-Lee 1991 онд шинжлэх ухааны бичиг баримтыг зохион байгуулах, өөр өөр платформруу дамжуулах зорилгоор үүсгэжээ. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог бөгөөд Hypertext Transfer Protocol (HTTP) –г ашигладаг. HTML - н комманд болгон нь их багын хос тэмдэгтийн хооронд байдгаараа бусад хэлээс онцлогтой. Жишээ нь <center> <body> Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь вэб браузертаа хуваах тэмдэг болох ташуу зураасыг нэмж өгдөг HTML файлыг энгийн текст боловсруулах программ ашиглан үүсгэж болох бөгөөд .htm, .html гэсэн өргөтгөлтэй байна. Гипер текст үүсгэх хэл нь WWW-н бичиг баримт буюу вэб хуудсыг бэлтгэхэд хэрэглэгддэг командуудын олонлог юм. Энэ команд нь параграф, жагсаалт, онцлох текст гэх мэтчилэн олон янз байдаг. HTML файл нь вэб хуудас харуулахад зориулсан кодчлолыг агуулсан байдаг. Энэ кодчилол вэб хуудас харуулах заавар эхэлж буйг заадаг. Файлын хамгийн сүүлийн кодчилол нь </html> байна. Энэ нь хуудас харуулах заавар дуусч байгааг илэрхийлнэ. <head> </head> гэсэн кодчиллын хооронд бичигдсэн мэдээлэл нь хуудасны толгойн хэсгийн мэдээллийг агуулна. HTML, HTM өргөтгөл нь зарчмын хувьд ялгаагүй. Учир нь өмнө хэрэглэгдэж байсан программууд өргөтгөлийн хэмжээг 3 тэмдэгтээр хязгаарлаж байсан. Харин одоо хязгаарлалт үгүй болсноор өргөтгөлийг 4 тэмдэгтээр илэрхийлж болно.
Comments