PHP хэлний тухай
PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажийг анх нь түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгөх болсон ба өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил нь эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-гийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм. Израйлын Technion IIT компаний хөгжүүлэгчид болох Zeev Suraski, Andi Gutmars хоёр РНР-гийн сул талуудыг засаж янзлан 1997 онд РНР 3 -ийг гаргасан ба нэрээ өөрчлөн PHP: Hypertext Preprocessor болов. Хөгжүүлэлтийн баг нь албан ёсоор PHP/FI 2 -ийн бета туршилтын хувилбарыг 1997 оны 11 сарын 2-нд гаргажээ. Дараа нь РНР 3-ийн нийтийн тест эхэлсэн бөгөөд жинхэнэ хувилбар нь 1998 оны 6-р сард гарсан. Suraski, Gutman нар РНР-ийн цөмийг шинээр бүтээн Zend Engine-ийг 1999 онд бүтээсэн бөгөөд Израйлын Ramat Gan хотод Zend Technologies-г байгуулсан ажээ.
РНР бол платформ хамааралгүй, HTML холилдсон сервер талын вэб програмчлалын хэл юм. РНР нь CGI & Perl, C хэлүүдтэй их төстэй гэж хэлж болно. РНР ийн давуу талууд гэвэл олон програмчлалын хэлүүдтэй хамтран ажиллах боломжтой, маш олон төрлийн Database буюу мэдээллийн сантай / ж.н : MySQL, Opacle, SQL, PostgreSQL, mSQL, SyBase, Access .../
харилцан ажиллаж чаддаг, олон төрлийн протоколуудтай харицан ажиллах боломжтой IMAP, SNMP, NNTP, POP3 , HTTP гэх мэт маш сайн сервер талын програмчлалын хэл юм. Мөн хэрэглэгчид сурахад хялбар байдаг. РНР нь формтай ажиллах, cookie, файлтай ажиллах, зураг тэкстэн файлыг үүсгэх, и-мэйл илгээх, E-shop байгуулах, серверийг удирдах гэх мэт маш олон үйлдлийг хийж гүйцэтгэж чадна. РНР кодчлол <? ба ?> эсвэл <?php ба ?> гэсэн тэмдэгтийн хооронд бичигдэнэ. РНР кодчлол ашиглан байгуулсан вэб хуудасны өргөтгөл нь .php .php3 .php4 гэх мэт байх хэрэгтэй байдаг. Энгийн HTML өргөтгөлтэй вэб хуудсан дээр ажиллах боломжгүй. РНР-г сервер талын хэл учраас энгийн windows -ийн орчинд ажиллаж чадахгүй юм. Тиймээс нэмэлт сервер Software / APACHE, WAMP сервер гэх мэт / - уудыг өөрийн компьютерт суулгаснаар РНР хуудсуудаа шалгаж туршиж байх боломж бүрдэнэ.

Comments