Java Server Pages гэж юу вэ?
Java Server Pages (JSP) нь динамик вэб хуудас хийх технологи юм. JSP хуудас нь хэрэглэгчийн браузерийн төрөл болон өгсөн параметерийн утгаас шалтгаалан янз бүрийн контент агуулж чаддаг. JSP хуудас нь стандарт jsp элементээс гадна бусад зарим нэг тусгай элементүүдийг ашиглан динамик контент үүсгэж болно. Хэрэглэгч JSP хуудас руу хандахад сервер JSP элементийг ажиллуулаад үр дүнг нь статик хэсэгтэй нэгтгэн браузер луу явуулдаг. JSP – ийн ололттой тал нь HTML код дотор программын кодыг оруулж өгсөн явдал юм. JSP код нь HTML код дотор <% Java Code %> хэлбэртэйгээр бичигддэг. JSP – ийн ажиллах гол зарчим нь хэрэглэгчийн вэб хөтөч JSP-г дуудахад вэб сервер нь хяналтыг JSP container-т өгдөг. JSP нь хамгийн анхны удаа дуудагдан ажиллаж байгаа бол JSP container нь JSP-ийн тусгай элементүүдийг танин биелэгдэх код руу буюу Servlet рүү хөрвүүлнэ. Хөрвүүлсэний дараа servlet-ийг compile хийж автоматаар ажиллуулан үр дүнг хэрэглэгчийн вэб хөтөч рүү илгээнэ. Хэрэв JSP нь өмнө дуудагдан ажиллаж байсан бол JSP container нь JSP-ийн өөрчлөгдсөн цагийг Servlet-ийн цагтай харьцуулан хэрэв шинэ бол дахин Servlet рүү хөрвүүлэх ба бусад тохиолдолд хуучин servlet-ийг ажиллуулна. Тэгвэл Servlet гэж юу вэ ? Servlet нь CGI технологийг Java-аар хэрэгжүүлсэн хувилбар юм. Servlet нь Web Server(HTTP Server) бa database гэх мэт бусад программуудын дунд ажилладаг.
Servlet нь доорхи үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.
Servlet нь доорхи үйлдлүүдийг хийж гүйцэтгэнэ.
- Хэрэглэгчийн илгээсэн бүх төрлийн өгөдлийг унших. Үүнд web browser, Java applet гэх мэт
- Хэрэглэгчийн илгээсэн хүсэлтэнд агуулагдсан бусад мэдээллийг унших. Жишээ нь: Cookie болон HTTP header
- Хэрэглэгч рүү илгээх үр дүнг үүсгэх(generate). Үүнд: Database болон бусад программтай харьцан шаардлагатай мэдээллийг авч хэрэглэгч рүү илгээх, үр дүнг бэлэн болгох
- HTTP хариултын(response) шаардлагатай параметрт утга олгох. Үүнд: Cookie болон HTTP header-үүдийн утгыг олгох
- Хариуг хэрэглэгч рүү илгээх. Үүнд HTML болон зураг гэх мэт
Comments