ASP.NET гэж юу вэ?
ASP.NET нь вэб программ (web appliction) үүсгэхэд зориулагдсан. Энэ нь ASP (Active Server Pages)-ийн бүх боломжууд дээр нэмж COM (Component Object Model) контролууд ба RAD (Rapid Application Development) технологийг UI (user interface)-жуулж загварчлахад зориулан оруулсан. Мэдээж үүний үр дүнд маш хурдан, єргєн боломжтойгоор вэбийг хєгжүүлэх юм. ASP нь 1996 оноос анх танилцуулагдаж 1.0 хувилбар гарч байсан бөгөөд улмаар 1998 онд IIS 4.0 ба PWS 4.0 гзсэн хувилбарууд гарч эдгээр нь ASP 2.0 хувилбарыг дэмжиж ажиллах болсон. Одоогоор ASP 3.0 хувилбар нь IIS 5.0 дээр шинэчлэгдэн ажиллаж байна.
ASP.NET-ын амин сүнс нь Web Form-ууд юм. Web Form-ууд нь Windows Form-уудтай маш тєстэй. Єөрөөр хэлбэл түүн дээр оршиж буй контролууд нь property, method, event-үүдээр хангагдсан. Web Form-ууд нь харагдах хэсгийг агуулсан .ASPX єргєтгєлтэй файл, формын код хэсэг нь класс файлд хадгалагдана. Хуудас хэрэглэгчийн web browser-аас дуудагдахад .ASPX хуудас, классыг буй DLL файлын хамт санах ойд ачаалагдана. Энэ үед init болон load үзэгдлүүд үүсэх болно. Init үзэгдэл нь .NET Framwork-ын дотоод зохицуулалтын үед үүснэ. Харин Load үзэгдэл нь хуудсыг хамгийн анх дуудагдахад, эсвэл хэрэглэгч дарсан товчлуур болон бусад удирдлагын нєлєєгєєр дахин унших үед дуудагдана. Хуудас бүрэн хэрэглэгдээд дууссан бол Unload үзэгдэл үүсэн санах ойгоос чєлєєлєгдєх болно. Хэрэглэгч Web Form-ын товчлуур дээр дарах үед энэ нь сервер лүү дамжин, хуудасны бүх мэдээлэл ижил хуудас руу байрлуулагдан, хуудас дахин үүсэн, үзэгдэл ажиллах болно.
Comments