Posts

I'm here! :)

2 жилийн турш блогоороо зочлоогүй юм байна. Хамгийн сүүлд нийтэлсэн post - ынхоо огноог харлаа. Олон ч бичлэг оруулаагүй л дээ. Анх блогоо үүсгэхдээ олон сайхан зүйл бодож, төлөвлөж байсансан. Хүмүүст хэрэг болохоор зүйлүүдийг нийтлэж байх юм шүү гэсэн бодолтойгоор эхлүүлж байлаа. Хандалтын статистик үзүүлэлтийг харахад цөөн ч гэсэн өдөр болгон хүмүүс ханддаг юм байна гэж ойлгогдож байна. Тэгэхээр цөөхөн ч гэсэн хүмүүст нийтэлсэн зүйлс маань хэрэг болсон байхаа гэж найдаж байна. Өнөөдрөөс эхлээд зорьж байсан, бодож, төлөвлөж байсан тэр зүйлүүдээ хэрэгжүүлэхийн тулд хичээх болноо. Блогоо эргэн хөтөлж эхлэх болсондоо баяртай байна.  Something big is comig!

Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал

2011-10-11 19:57:32 Х.Болор-Эрдэнэ Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ. Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү?  Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын ...

ASP.NET гэж юу вэ?

ASP.NET нь вэб программ (web appliction) үүсгэхэд зориулагдсан. Энэ нь ASP (Active Server Pages)-ийн бүх боломжууд дээр нэмж COM (Component Object Model) контролууд ба RAD (Rapid Application Development) технологийг UI (user interface)-жуулж загварчлахад зориулан оруулсан. Мэдээж үүний үр дүнд маш хурдан, єргєн боломжтойгоор вэбийг хєгжүүлэх юм. ASP нь 1996 оноос анх танилцуулагдаж 1.0 хувилбар гарч байсан бөгөөд улмаар 1998 онд IIS 4.0 ба PWS 4.0 гзсэн хувилбарууд гарч эдгээр нь ASP 2.0 хувилбарыг дэмжиж ажиллах болсон. Одоогоор ASP 3.0 хувилбар нь IIS 5.0 дээр шинэчлэгдэн ажиллаж байна.                                             ASP.NET-ын амин сүнс нь Web Form-ууд юм. Web Form-ууд нь...

AJAX гэж юу вэ?

AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Вэб хуудасны ямар нэг хэсэгт серверээс ямар нэг хуудсыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн технологи юм. Одоогоор энэ нь вэбийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдож байна. Үүнийг ашигласнаар интерактив вэб программ хангамжууд, мөн бидний ашигладаг десктоп програм шиг вэб программ (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. Уг технологийг анх 2005 онд G oogle өөрийн хайлтын системд suggest (санал болгох - нэг үг бичихэд түүнтэй холбоотой үгнүүд гарах) системдээ анх хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ бүүр 1990-ээд оны дундуур вэб хуудас дуудагдсаны дараа дахин өөр мэдээлэл серверт илгээх, үр дүнг буцааж авдаг зүйлийг java хийсэн байдаг бөгөөд энэ нь java applet юм. 1996 онд Микрософт IFRAME -ийг анх HTML -д оруулж ирсэн нь мөн вэб хуудасны тодорхой хэсэгт өөр вэб хуудас дуудагдаж гарч ирэх боломжтойг харуулсан зүйл болжээ. 1999 онд мөн Микрософт ...

Java Server Pages гэж юу вэ?

Java Server Pages (JSP) нь динамик вэб хуудас хийх технологи юм. JSP хуудас нь хэрэглэгчийн браузерийн төрөл болон өгсөн параметерийн утгаас шалтгаалан янз бүрийн контент агуулж чаддаг. JSP хуудас нь стандарт jsp элементээс гадна бусад зарим нэг тусгай элементүүдийг ашиглан динамик контент үүсгэж болно. Хэрэглэгч JSP хуудас руу хандахад сервер JSP элементийг ажиллуулаад үр дүнг нь статик хэсэгтэй нэгтгэн браузер луу явуулдаг. JSP – ийн ололттой тал нь HTML код дотор программын кодыг оруулж өгсөн явдал юм. JSP код нь HTML код дотор <% Java Code %> хэлбэртэйгээр бичигддэг. JSP – ийн ажиллах гол зарчим нь х эрэглэгчийн вэб хөтөч JSP-г дуудахад вэб сервер нь хяналтыг JSP container-т өгдөг. JSP нь хамгийн анхны удаа дуудагдан ажиллаж байгаа бол JSP container нь JSP-ийн тусгай элементүүдийг танин биелэгдэх код руу буюу Servlet рүү хөрвүүлнэ. Хөрвүүлсэний дараа servlet-ийг compile хийж автоматаар ажиллуулан үр дүнг хэрэглэгчийн вэб хөтөч рүү илг...

XML гэж юу вэ?

XML - Extended Markup Language буюу өргөтгөсөн тэмдэгтийн хэл гэсэн утгатай. Энэ хэл нь тодорхой утга бүхий тагуудын тусламжтайгаар элементүүдийг тодорхойлох, түүнчлэн элмент бүрд ямар нэг мэдээлэл (metadata) нэмэхийг зөвшөөрдөг. XML бол ирээдүйн вэбийн нэг чухал хэрэгсэл электрон мэдээллийн үндэс болох нь тодорхой болсон хэл юм . XML бол өгөгдлүүдийг тодорхой тагуудаар тэмдэглэх бичлэгтэй бөгөөд өгөгдлөө дэлгэцэнд гаргах болон боловсруулахдаа олон төрлийн технологийг ашигладаг . Хэлбэрийн хувьд HTML - тэй төстэй. XML нь вэб хуудас хэрхэн харагдах хэлбэрийг өөрчилж чадахгүй. HTML - г XML орлосон ч текстийн хэлбэр дүрс гэх мэтийг дэлгэцэнд гаргахад CSS (Cascading Style Sheet) мөн Javascript зэрэг нь XML - д мөн л ашиглагдана. XML бол SGML-н хялбаршуулсан хувилбар юм. HTML нь тагийг шинээр тодорхойлох боломжгүй, уян хатан бус явцуу хүрээтэй байдаг. Тэгвэл XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэх боломжтой байдаг. XML-н өөр нэгэн давуу тал бол Unicode-ийг аши...

PHP хэлний тухай

PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажийг анх нь түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгөх болсон ба өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил нь эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-гийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү бо...