Posts

Showing posts from February, 2011

Залуу насанд алдах зүйл байхгүй

Өглөөний таван цагт сэрүүлэг дугарч босох цаг болсныг мэдэгдлээ. Хөлс гадагшлуулдаг цамц өмдөө шургуулаад хэдэн өндөг үмхэж аваад завьны хоёр нөхөртэйгээ машинд суун сургуулийн зүг хөдлөв. Хэдийгээр нар мандах цаг болоогүй боловч гадаа дулаан байсан нь хавар цаг ирснийг илтгэнэ. Ингээд 6-н цагт бэлтгэлийн заалны гадаа бусад нөхөдтэйгөө болон дасгалжуулагчтайгаа улзаад хорин минут зааварчилгаа авсны дараагаар голын эрэг дээр орших завь хадгалдаг байшин руу бүгдээрээ явцгаалаа. Удалгүй тус бүр нь 4-н хүний бүрэлдэхүүнтэй 3-н завь, дасгалжуулагчийн моторт завьтай хамт толь шиг гялтгар усны гадаргууг зүсэн тэртээх харагдах тэнгэрийн хаяаг чиглэн сэлүүрдэж одох нь тэрээ. Тунгалаг усны гадаргуунд сэлүүр хүрэх тэр мөчид долгион урган дөрвөн зүг найман зовхист аялан одно. Энэ үед чимээ аниргүйн дунд би завьтайгаа, бас нөхөдтэйгөө амьдарлаас тасран мөнх тэнгэрийн дор хэсэгхэн ч болов хугацаанд жаргал зовлонг умартана. Тэгж явахдаа би бодном: “залуу насны ид хаваар бялхаж, бахархал...

Өнөө цагийн парадоксууд

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм. Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ. Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ. Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхө...

I like it

Never lie, steal, cheat, or drink! But if you must lie, lie in the arms of the one you love If you have to steal, steal away from bad company If you must cheat, cheat death And if you must drink, drink in the moments that take your breath away

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла... Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул, Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг! Ачийг чинь тэд бас бүү мартаг. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл. Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно. Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь Чамайг хайрласных нь хариуд хайрла! Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү. Бидний амьдрал ав адилхан, Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог! Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад! Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч Өөр нэг өдөр ч...